Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрладаг бөгөөд тэдгээр сургуульд 294.156 сурагч суралцаж байгаа юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн датанд тулгуурлан судлаачдын тооцоолсноор ЕБС-иудын ойр орчимд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Хичээлтэй үед өдөрт 241.924 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол амралттай үед 132.501 болтлоо 54.7 хувиар хөдөлгөөний ачаалал буурдаг байна.

Жишээлбэл, НЕБ-ын 31 дүгээр сургуулийн нийт суралцагчдын 35 хувь нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь л харьяаллын бүсийн сурагч байдаг бол үлдсэн 65 хувь нь зөөвөрлөгдөн ирж байна. 500 гаруй хүүхэд 10 км зайнаас, 1000 орчим хүүхэд 3-5 км зайнаас тухайн сургуульд зөөвөрлөгдөн ирдэг. Энэ бол ЕБС-ийн ачаалал хотын төв хэсэгт ихсэж, хотын зах руу саарч буйг харуулсан үзүүлэлт юм.

Тиймээс бага сургуулиудын хотын төв рүү төвлөрч буйг сааруулахын тулд гэр хорооллын бүсэд дэд төвүүд байгуулж, дэд төвийнхөө орчимд сургуулиуд барихаар төлөвлөсөн. Энэ нь агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад бодитоор хувь нэмрээ оруулна гэж судлагджээ. Эхний ээлжид Шар хад дэд төвд дөрөв, Сэлбэ дэд төвд дөрөв, Баянхошуу дэд төвд хоёр, Толгойт дэд төвд хоёр, нийт 12 бага сургуулийг барихаар төлөвлөж байна. Хоёрдугаар ээлжид 14 бага сургуулийг бусад хүртээмжгүй байгаа хэсэгт барина. Улмаар нийт 26 сургуульд 21.840 суралцагч сурах боломж бүрдэнэ. Эдгээр бодлого шийдвэр Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж зохион байгуулагдах юм.

Төвийн сургуулиуд руу зорчих хөдөлгөөнөөс шалтгаалж, ажлын өдрүүдэд өглөөний 07:00-09:00 цагийн хооронд 32 хувиар, оройны 17:00-20:00 цагийн хооронд 21 хувиар замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг байна. Харин амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өглөө, оройн дээрх цагуудад 12 хувьтай байдаг. Мөн нийт суралцагчдын 47,7 хувь нь бага сургуулийн суралцагч ба
| Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина |
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47