Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /ХӨСҮТ/-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл ба улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Эндээс онцлоход, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр "Улаанбурхан өвчнөөс үүдэн бага насны хүүхэд эндэх өндөр эрсдэлтэй. Иргэд цагаан сарын үеэр янз бүрийн өвчний мэдээлэл цацлаа гэх хардалттай байна. Гэвч яалт ч үгүй менингококкт, томуу төст өвчин, улаанбурхан өвчний дэгдэлт гарч байна. Томуу төст өвчний дэгдэлт харьцангуй гайгүй байгаа ч долоо хоногийн дараа цагаан сарын баяр болно. Эдгээр өвчний дэгдэлт нэмэгдэж магадгүй учир иргэд урьдчилсан сэргийлэх шаардлагатай байна. Улаанбурханы өвчний тохиолдол батлагдсан үед амны хаалтыг тогтмол зүүхийг иргэддээ уриалж байна.
Улаанбурхан туссан эсвэл вакцин хийлгэсэн хүмүүс дахин халдвар авах боломжгүй. Тийм учраас иргэдийг вакцинд хамрагдахыг дахин уриалж байна. Гэвч 0-9 сартай хүүхдүүд вакцинд хамрагдах нас нь хүрээгүй байдаг учраас халдвар авах өндөр эрсдэлтэй. Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний 3 дах тохиолдол лабораториор батлагдсан. Тус улсаас Улаанбаатар чиглэлийн шууд нислэгт 230 зорчигч байсан. Эдгээр хүмүүстэй холбогдож, тандан судалгааг хийж байна. Олон улсад зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байгаа учир гаднын улсаас ирсэн хүн бүр сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Өндөр халуурах, тууралт гарсан шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлах шаардлагатай. 230 зорчигч дунд вакцинд хамрагдаагүй бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүмүүс байсан. Батлагдсан 3 хүн Вьетнам, Малайз зэрэг олон улсад аялсан өгүүлэмжтэй байна" гэв.
| ХӨСҮТ: 0-9 сартай хүүхдүүд вакцинд хамрагдах нас нь болоогүй учраас улаан бурханаар өвдөх эрсдэл өндөр |
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47