Энэ оны 02 дугаар сард цагдаагийн байгууллагад иргэнээс 2024 оны 07 дугаар сараас энэ оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаагийн хандалт хийж покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж 150.000.000 төгрөг алдсан гэх гомдол мэдээлэл ирүүлснийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна гэж мэдээллээ. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуульд заасны дагуу “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд сайт нээж зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байна.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг бол тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалттай байдаг.
Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж улмаар сэтгэл санаагаар унах цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна. Иймд цахим орчинд зохион байгуулалттай бүлэг этгээдүүдтэй та ганцаараа амьдрал, хөрөнгө мөнгө, бүх зүйлээ бооцоо тавин тоглож байгааг ойлгож ухамсарлан хууль бус энэхүү үйлдлээс татгалзахыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
| Сэрэмжлүүлэг: Покер, техас, рулетэд бооцоо тавьж ₮150 саяыг алджээ |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00