Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй. Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол энэ сарын 20-ны өдөр лабораториор батлагдсаныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Хоёрдугаар сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандахыг анхаарууллаа. Энэ сард тус улсаас манай улсад зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дах тохиолдол болж байна. Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.
Тиймээс үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөв. Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг санууллаа. ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой юм.
| Фукуок-Улаанбаатар VJ3200 дугаартай нислэгээс улаан бурхны тохиолдол илэрлээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23