Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын холбогдох мэргэжилтнүүд Толгойт дэд төвийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зөвлөх баг, “Ус сувгийн удирдах газар”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны станц” ТӨХК-иудын ерөнхий инженерүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Орон сууцжуулах ажлын хүрээнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол дэд бүтэц, ус дулаан, цахилгаан хангамж. Эдгээр хүчин зүйлс дээр тооцоолол бүрэн хийгдээгүй, бодит байдлын дүн шинжилгээнд тулгуурлаагүйгээс болж хүндрэл чирэгдэл тасардаггүй. Барилгын компаниуд хийгээд иргэдийн зүгээс энэ талын мэргэжлийн хүмүүстэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл ч дутуу дулимаг авдаг байна.

Энэ удаагийн уулзалтаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн ажилд дэд бүтцийн хувьд тулгарч болзошгүй хүндрэл, анхаарал хандуулах байршлуудын асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын усны хэрэглээ өсөж, 70 хувиас дээш ачааллыг авч байгаа талаар “Ус сувгийн удирдах газар” ТӨХК-ийн Цэвэр усны горим тооцооны инженер Р.Атаржаргал онцолж байлаа. Цахилгаан түгээх сүлжээний шийдвэрлэж чадахгүй хэмжээний байршлууд олон байдаг. Барилгын томосгосон эрчим хүчний тооцоолол маш чухал. Хуучны 1-5 давхар барилгуудыг орчин үеийн өндөр барилга болгоход одоогийн тэжээж байгаа станцын хүчин чадал хүрэхээ больчихдог. Станц барих гэхээр газрын асуудал үүсдэг. Тэгэхээр цаашдаа орон сууцны төлөвлөлт дээр инженерийн шугам сүлжээ барих газрын асуудлыг шийдвэрлээд явах хэрэгтэй гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Техник нөхцөлийн хэлтсийн дарга Б.Дуламжав тодотгов.


Харин Улаанбаатар дулааны станц ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Улаанбаатар бол инженерийн байгууламж байхгүй суурин газар. 2013 оноос хойш амьдрах бололцоогүй газар олголт, дахин төлөвлөлт нэртэй батламж гээд амьгүй төлөвлөлтүүд гарч эхэлсэн. Тиймээс хот зохион байгуулалтын бүтцээ оновчтой болгох хэрэгтэй. Газар олголтоосоо төсөв төвлөрүүлдэг бол дэд бүтэц рүүгээ түүнээсээ төсөв хуваарилж өгдөг байх хэрэгтэй. Төсөв төлөвлөгөөгөө ярьж, бодит нөхцөл байдлыг сонсож, харилцан хамтарч ажиллах санал дэвшүүлж байгаа “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн алба хаагчдад баярлаж байна” хэмээлээ.
“УЛААНБААТАР ОРОН СУУЦЖУУЛАЛТ” ХХК
| “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийнхан дэд бүтцийн асуудал хариуцсан инженер техникийн ажилчидтай уулзлаа |
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болголоо
2026-01-16 17:32:47
2026-01-16 17:28:33
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51