Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын цуврал тэмцээн Монакод эхэллээ.
Тус тэмцээнд Монголын шатарчин их мастер Б.Мөнгөнтуул, Хятадын Тан Жонгуй, Оросын Александра Горячкина, Катарина Лагно, Энэтхэгийн Хюмпи Конеру, Харика Дронавали, Казахстаны Бибисара Ассаубаева, Швейцарын Алесандра Костеньюк, Испанийн Сарасадат Хадемалшарие, Германы Элизабет Пэйтз нар өрсөлдөж байна.
Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуулын хувьд эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга асан Александра Костеньюктай цагаанаар тоглон хожлоо. Тэгвэл өчигдөр хоёр дахь өрөгтөө энэхүү гранприд өрсөлдөж буй 10 шатарчныг чансаагаар манлайлж байгаа Хятадын Тан Жонгуйтай хараар тоглож тэнцсэн байна. Ингэснээр 1.5 оноотой тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Гараагаа тун сайн эхлүүлж Б.Мөнгөнтуул Энэтхэгийн их мастер Хюмпи Конерутай өнөөдөр цагаанаар тоглоно.Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.
| Их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн гранприг тэргүүлж эхэллээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23