Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын 23-аас эхлэн нийт нутгаар хүйтний эрч суларна гэж мэдээллээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 21-нд Алтайн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар багавтар цастай.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хоёрдугаар сарын 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -17…-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө +1…-4 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
| Ирэх 7 хоногт ихэнх нутгаар дулаарна |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00