СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 19 /RIA Novosti/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хиг хөнөөсөн хэргээр цаазын ялаар шийтгүүлсэн тагнуулын төв газрын дарга асан Ким Жэ Гюд холбогдох 45 жилийн өмнөх хэргийг тус улсын шүүх дахин хянан хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
"Сөүлийн дээд шүүх хэргийг дахин хянан хэлэлцэх шийдвэрийг хоёрдугаар сарын 19-нд гаргалаа" гэж Yonhap агентлаг мэдээлсэн байна.
Ким Жэ Гю 1979 оны 10 дугаар сарын 26-нд Ерөнхийлөгч Пак Жон Хи, түүний хамгаалалтын албаны дарга Ча Жи Чол нарыг хөнөөсөн хэрэгт буруутгагджээ. Түүнийг 1980 оны тавдугаар сард цаазаар авсан байна. "Ким Жэ Гю шиг зүтгэлтнүүдийн талаарх түүхэн хэлэлцүүлгийг явуулахын тулд" түүнд холбогдох хэргийг дахин хянах хүсэлтийг төрөл төрөгсөд нь 2020 онд гаргасан бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сард шүүх хурлыг дахин хийх шаардлагатай гэж үзжээ.
Эх сурвалж: " Монцамэ" агентлаг
| Пак Жон Хиг хөнөөсөн хэргийг дахин шалгана |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23