Америкийн KFC түргэн хоолны сүлжээ компани өөрийн төв байрыг Кентукки муж улсын Луисвилл хотоос Техас муж улсын Плано хот руу нүүлгэхээр шийдвэрлэсэн тухай толгой компани болох “Yum Brands” корпорац мэдэгджээ.
Ингэснээр төв байрны 100 орчим ажилтан болон зайнаас ажилладаг олон арван ажилтан нүүх шаардлагатай болж байгаа бөгөөд шилжин суурьшсаны тэтгэмж авах ажээ.
“Yum Brands”-ийн шийдвэр нь үндсэн брэндүүдээ хоёр төв байртай болох төлөвлөгөөний эхлэл бөгөөд KFC, Pizza Hut брэндүүд Плано хотод байрлаж, Taco Bell, Habit Burger & Grill нь Калифорни муж улсын Ирвайн хотод байрласан хэвээр байх юм. Техаст татвар бага, бизнест ээлтэй бодлого хэрэгжүүлж байгаа учраас сүүлийн жилүүдэд олон компани тийшээ нүүх болжээ.
“Эдгээр өөрчлөлт нь тогтвортой өсөлтийг хангаж, үйлчлүүлэгчид, ажилчид, франчайз эзэмшигчид болон хувьцаа эзэмшигчдэдээ илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд тус дөхөм болно” гэж “Yum Brands”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Гиббс мэдэгдлээ. Гэхдээ корпорацын оффисууд болон KFC санг Луисвиллд хэвээр үлдээх ажээ.
Харин Кентукки муж улсын захирагч Энди Бешиа KFC-гийн төв байрыг нүүлгэхээр шийдвэрлэснийг шүүмжилсэн байна. “Би энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаа бөгөөд компанийг үүсгэн байгуулагч надтай ижил байр суурьтай байх байсан гэж бодож байна. Энэ компанийн нэр Кентукки гэсэн үгээр эхэлдэг бөгөөд бүтээгдэхүүнээ борлуулахдаа манай муж улсын өв соёлыг сурталчилсаар ирсэн” гэж тэрбээр ярьжээ.
KFC-гийн тус муж дахь түүх нь 1930-аад онд үүсгэн байгуулагч хурандаа Харланд Сандерс Корбин хот дахь нэгэн хоолны газарт шарсан тахианы мах зарах болж эхэлснээс үүдэлтэй. Өдгөө дэлхийн 145 гаруй улс орон, нутаг дэвсгэрт байрлах 24 мянга гаруй KFC түргэн хоолны газрын барилгууд дээр Х.Сандерсийн дүрстэй лого бий.
Цар тахлын дараа Америкийн олон компани төв байраа нүүлгэжээ. Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний CBRE фирмийн тайланд дурдсанаар, бизнест ээлтэй орчныг бүрдүүлсэн Техасын Остин болон бусад хотод олон компанийн бизнес амжилттай явагдаж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| KFC төв байраа Техас руу нүүлгэнэ |
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болголоо
2026-01-16 17:32:47
2026-01-16 17:28:33
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51