Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн бага сургуулийг 2024-2025 оны хичээлийн жил дуусахаар татан буулгах шийдвэрийг аймгийн ИТХ гаргалаа. Тус сургууль нь 1940 онд баригдсан дүнзэн барилгатай, дотуур байр байхгүй учраас хоёр өрөөг нь дотуур байрын зориулалтаар ашигладаг, бусад 5 өрөөнд нь хичээл сургалтын үйл ажиллагаа явагддаг. Халаалтын систем байхгүй учраас гал түлж анги танхимаа халаадаг. Нийт таван ангид 16 хүүхэдтэй, 11 багш ажилтантай. Утасны сүлжээ, интернет байхгүй, тог цахилгаангүй. Мотор асааж, дата цацан багш нар цахим хичээлээ хийлгэдэг боловч хүүхдүүд бүрэн дүүрэн суралцаж чадахгүй байгаа. Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй джитал технологид суурилсан таблет, гар утас ашиглаж хийдэг Англи хэл, Математикийн хөтөлбөрүүдээс бүрэн хоцорсон. Хичээл зааж байгаа багш нар нь зөвхөн бага ангийн багш учраас Англи хэл, Биеийн тамир, Дуу хөгжим зэрэг бусад чиглэлийн хичээлүүдийн агуулга хоцрогдож, хүүхдэд хүргэх ёстой сургалтын хөтөлбөр, хичээл судлагдахуун бүрэн хүрч чаддаггүй.
Дээрх олон асуудлаас болоод Тарагт сумын Туяа багийн бага сургууль нь сурлагын чанарын хувьд сүүлийн 3 жил дараалан гүйцэтгэлийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн. Сурлагын амжилт тааруу, хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа, багш нарын үйл ажилагаагаа явуулах нөхцөл боломж хомс байгааг үндэслэн аймгийн БШУ-ны газраас тус сургуулийг татан буулгах асуудлыг аймгийн ИТХ-д оруулан хэлэлцүүлсэн юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд татан буулгах нь зөв, харин тус сургуульд ажиллаж буй багш нар, суралцаж буй хүүхдүүдийн асуудалд онцгой анхаарах нь чухал гэж үзлээ. Багш нарыг өөр сумдад шилжүүлэн ажиллах боломж нөхцлөөр хангах, хүүхдүүдийг өөр сургуулиудад харьяаллын дагуу шилжүүлэн сургах асуудлыг мэргэжлийн байгууллага, хүүхэд хамгааллын баг хариуцан хийхийг үүрэг чиглэл болгов.
Ийнхүү аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдааны шийдвэрээр Тарагт сумын Туяа багийн бага сургуулийг татан буулгах шийдвэр гарлаа.
| Галлагаатай, тоггүй 16 сурагчтай Тарагтын бага сургуулийг татан буулгана |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00