Монголын "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-аас Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга болон дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагч нар "CU" сүлжээ дэлгүүрийн урилга, зардлаар БНСУ руу аялсан хэмээн бичлэг түгээж, улмаар мэдээлэл хийсэн. Мөн нэрлэсэн алба хаагчдын овог нэр, албан тушаал, утасны дугаар ил болсон юм. Харин УБЗАА-аас мэдээлэл түгээсэн иргэдийг хуурамч мэдээ түгээсэн, хүний хувийн мэдээллийг дэлгэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ. Түүнчлэн гадаад албан томилолтоор ажиллуулах тухай тушаалыг гаргаж ирлээ. Уг тушаалд "БНСУ-ын худалдаа үйлчилгээний салбарын хөгжил, эрхзүйн зохицуулалт, ая тухтай стандартын хөгжүүлэлтийн туршлагаас суралцах зорилгоор явсан" хэмээжээ.
.png)
Ингэхдээ цалинтай чөлөөгөөр, хувийн зардлаар явах тухай тушаалд заажээ.
| Худалдаа үйлчилгээний байцаагч нар БНСУ руу хувийн зардлаар, туршлага суралцахаар явсан гэв |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33