АНУ-ын Өүрэй хотод мөсөнд авиралтын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тус тэмцээнд 20 гаруй орны 100 гаруй тамирчин гурван насны ангилалд аваргуудаа тодруулжээ. Манай улсаас дасгалжуулагч Д.Отгонхүүгийн удирдлагад найман тамирчин оролцож дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар эх орондоо ирэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ, U18 насанд Ж.Амина, эрэгтэйчүүдийн U20 насанд Э.Номинтэнгэр нар хурдны төрөлд алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Түүнчлэн энэ төрлөөр эрэгтэйчүүдийн U18 насанд Э.Дөлгөөн мөнгө, U20 насанд Б.Мөнхбаатар хүрэл медаль хүртсэн бол Ж.Мухаммед, А.Зоригтбаатар нар шагналт байрт шалгарав.
Ингэснээр хурдны төрөлд багийн дүнгээр алтан медаль хүртжээ. Тэгвэл техник, хурд хосолсон төрөлд багаараа хүрэл медаль зүүсэн бол техникийн төрлийн эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэр техникийн төрөлд ДАШТ-ээс медаль авсан анхны монгол тамирчин болж байгаа юм.
Ташрамд дурдахад, гурав хоногийн дараа АНУ-ын Лонгмот хотод болох дэлхийн цомын цуврал тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.






Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Мөсөнд авиралтын өсвөр, залуучуудын ДАШТ-ээс найман медальтай ирлээ |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00