Эцэг тогтоох шинжилгээг амны арчдасаас авч, ₮700-900 мянгаар хийж байна

Эцэг тогтоох шинжилгээг амны арчдасаас авч байна. Тодруулбал, 

  • Үйлчлүүлэгч шинжилгээ өгөхдөө өөрийн биеэр ирнэ. Шинжилгээнд шаардлагатай бичиг баримт: Иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эсвэл e-mongolia-аас лавлагаа зэрэг багтана.
  • Шинжилгээний дээжийг амны арчидаснаас авна.
  • Шинжилгээний төлбөр 700,000 төгрөг бөгөөд үүнд эцэг, эх, хүүхэд хамаарна.
  • Ажлын өдрүүдийн 09:00-16:00 цагийн хооронд шинжилгээг авах ба шинжилгээний хариу ажлын 10 хоногийн дараа гарна. Яаралтайгаар хийгдэх шинжилгээ нь ажлын 3-5 хоногт гарах ба 900,000 төгрөгийн төлбөртэйгөөр Ган ДНХ сан лаборатори хийж байна. “Хувь хүний эмзэг мэдээллийг бусдад санаатайгаар болон санамсаргүй задруулахгүй бөгөөд шинжилгээ хийлгэх хүсэт гаргасан иргэнтэй гэрээ байгуулсаны үндсэн дээр шинжилгээ хийгдэх болно.

Эцэг тогтоох шинжилгээг амны арчдасаас авч, ₮700-900 мянгаар хийж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ