Монголын боксын холбооноос нэг сарын өмнө насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, шигшээ багаа бүрдүүлсэн.
Тэгвэл боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Кубын тамирчин, дасгалжуулагч Рубен Пинейро Санчезыг томилжээ. Тэрбээр манай багийг дасгалжуулахаар зургаан сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан байна. Санчезын хувьд 2004-2005 онд олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай юм. Монголын боксчид 2025 онд болох тэмцээн уралдаандаа ахлах дасгалжуулагч Рубен Пинейро Санчез, гавьяат тамирчин Д.Отгондалай, олон улсын хэмжээний мастер Ж.Еркин, О.Батхүү нарын удирдлага оролцоно.
| Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Куба мэргэжилтэн Рубен Пинейро Санчез ажиллана |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33