Энэ сарын 7-ны өдрөөс хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг үе шаттай борлуулж эхэллээ.
Тодруулбал, нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулна. Тодруулбал, энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол хоёрдугаар сарын 10-наас 179 дэлгүүрт, хоёрдугаар сарын 15-наас 100 хувь буюу 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулах юм. Нөөцийн мах борлуулах үнийг “Хүчит шонхор” захын ястай махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 30 хувь, хонины мах 25 хувиар хямд буюу үхрийн ястай махыг 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр ”Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтдээ 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 87.3 хувьтай байна. Нийт махны 40 хувь нь үхрийн мах бол 60 хувь нь хонины мах байна. Нөөцийн махны үнийг зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд тогтоосон. Энэ жилийн хувьд нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан. Түүнчлэн нийслэлийн болон орон нутгийн нөөцийн махны сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нөөц, агуулахын стандарт, эрүүл ахуйн байдал зэрэгт хяналт шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангасан махыг худалдаалж байна гэсэн үг юм. Эрдэнэт, Дархан, Чойбалсан дахь үйлдвэрүүд нь орон нутагтаа савлагаагаа хийж нийслэлийн хэрэглэгчдэд түгээнэ” гэлээ.
| Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35