НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан "Сургуулийн орчинд зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний судалгаа, үнэлгээг хийж үзэхэд, борлуулагдаж байгаа гол нэрийн 10 бүтээгдэхүүн бүгд чихрийн агууламж өндөр, трансс тосын хэмжээ өндөртэй, шаардлага хангахгүй, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр бүтээгдэхүүн байдаг. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд бууз, ороомог зэрэг бэлэн бүтээгдэхүүнийг гялгар уутанд хийгээд, халааж өгдөг. Энэ нь хавдар үүсгэх эрсдэлтэй" гэж онцлов. Сургуулийн ойр орчимд худалдаж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг 4 жилийн өмнө гаргасан ч өнөөдөр чипс, хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон зэрэг бүтээгдэхүүн сургууль орчмын дэлгүүрүүдэд зарагдсаар байгаа юм.

| Хориглосон ч хавдар үүсгэх эрсдэлтэй бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд зарсаар... |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33