НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 13 /Kyodo/. Өнгөрсөн онд дэлхий даяар хэвлэл мэдээллийн байгууллагын 124 ажилтан амиа алдсанаар түүхэн дэх хамгийн олон сэтгүүлчийн амь нас хохирсон жил болсон талаар Нью-Йоркт төвтэй ашгийн бус байгууллага лхагва гарагт мэдэгджээ. Амиа алдсан сэтгүүлчдийн 70 орчим хувь нь палестинчууд байжээ.
Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос 1992 оноос хойш танилцуулж буй тоо баримтаас үзвэл, өмнө нь 2007 онд хамгийн олон буюу 113 сэтгүүлч амиа алдсан байна.
Харин өнгөрсөн онд олон сэтгүүлч амь эрсэдсэн явдалд Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагаа голлон нөлөөлсөн бөгөөд тус улс 85 сэтгүүлчийн аминд хүрсэн хариуцлагыг хүлээх ёстойгоос 82 нь палестинчууд байсан гэж тайланд бичжээ. “Хэвлэл мэдээллийн байгууллагыг нь устгасны улмаас Газын олон сэтгүүлч бие даан ажиллах болсон. Израилын тал гадаадын сэтгүүлчдийг тус зурваст нэвтрэхийг /цэргүүдийн хатуу хяналтан дор нэвтрэхээс бусад тохиолдолд/ үндсэндээ хориглосон тул тэдний сурвалжлага дэлхийн хэвлэлүүдэд нэн чухал хэрэгцээтэй болсон” гэж тайланд дурдсан байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Дэлхий даяар 124 сэтгүүлч амиа алджээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23