Монгол улсаас Их Британид суугаа Элчин сайд Б.Энхсүх тус улсын зохиолч, монгол судлаач Жон Мэн, Лондоны их сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуулийн профессор Ларс Лааман, тус сургуулийн Манж хэлний нийгэмлэгийн ерөнхийлөгч Самуэл Харди нарыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар ирэх 5 дугаар сард Лондонгийн их сургуульд зохион байгуулах Монгол судлалын бага хурал болон тус сургуульд Монголын түүх соёлын тусгай танхим байгуулах боломжийн талаар санал солилцлоо. Мөн зохиолч Жон Ман өөрийн шинэ бүтээл "Conquering the North" номны талаар танилцуулсан бөгөөд тус номын нээлтийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар болсон бөгөөд тэрээр өөрийн Хувилай хаан номын дээжийг Элчин сайдад дурсгалаа. Зохиолч Жон Ман нь Британийн түүхч, аяллын зохиолч, Монгол судлаач бөгөөд Монголын эзэнт гүрний түүх болон Чингис хааны амьдралын талаарх өргөн хүрээтэй судалгаа хийж 20 гаруй бүтээл туурвисан юм. Тэрээр түүхийн судалгаа, өгүүлэмжийг хослуулан бичдэг бөгөөд Монголын түүхийг өргөн хүрээнд уншигчдад хүртээмжтэй, сонирхолтой байдлаар хүргэж чадсан зохиолч юм.
| Лондоны их сургуульд Монголын түүх, соёлын тэнхим байгуулна |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23