Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнийг НИТХ, НЗДТГ, Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран анх удаа зохион байгуулж байна.
Олон зуун жилийн түүхтэй, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан, цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилго бүхий тус тэмцээнд төвийн 6 дүүргийн 300 гаруй иргэн мэргэнээ сорьж байна.
Баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй. Нийт 189 багийн 378 сонирхогч оролцож байгаа бөгөөд хамгийн их оноотой таван баг энэ сарын 22-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аваргаа шалгаруулах юм.

Мөсний шагайн харвааны хөгжлийн талаар Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн Д.Ууганбаяр, -“Нууц товчоонд дурдсанчлан, Чингис хаан Жамуха андтайгаа анх Онон голын мөсөн дээр шагай тоглож байсан тухай өгүүлдэг. Мөн 300 гаруй жилийн өмнө Архангай аймгийн Зая гэгээн энэ төрлийн наадгайг дэг журамд оруулж байсан түүхтэй. Үндэсний үнэт өв, өвлийн спортын төрөл болтлоо хөгжсөн мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэдэг. Дэвжээний өргөн 3-5 м, урт 60-90 м зайтай. Багт хуваагдаад, уламжлал ёсоор усны урсгал дагуу сум харвадаг. Дунджаар шагайн 20 сум тавихад 5-6 км алхсантай дүйцэхээс гадна нүдний хараанд сайн зэрэг давуу талтай” гэв.

Тэмцээний оролцогч, Хан-Уул дүүргийн иргэн Б.Батсайхан “Сонирхогчийн түвшинд өмнө нь нэг удаа шагай харваж байсан. Өнөөдөр анхны тэмцээнд оролцож байна. Эл спортын төрөл нь идэр есийн хүйтэнд гол хөлдөхөөр болдог учир эр хүний тэсвэр тэвчээрийг сорьдог онцлогтой” хэмээн сэтгэгдлээ хуваалцсаныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Тэмцээн Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

| Мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээн эхэллээ |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00