Засгийн газраас хэрэгжүүлж буй, бизнес эрхлэгчдэд саад тотгор учруулдаг бүх чөдөр, тушааг халахад зориулсан “Бизнест ээлтэй Монгол” хөтөлбөрийг хэрэгжилтийг сайжруулж, татварын орчин, тусгай зөвшөөрлийг нэн даруй цогцоор нь шийдэж болохыг аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэв.
Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-ын гүйцэтгэх захирал О.Адьяа, "Манай танхим татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой 10 санал хүргүүлсний нэг нь татварын маргаан шийдвэрлэх тухай юм. Бидний хийсэн судалгаагаар сүүлийн 3-4 жилд 10 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хөрөнгө орж ирэх боломж хаагдсан. Монголын хамгийн том хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай өнөөдрийг хүртэл татварын маргаантай байна. Энэ нь гадаад талдаа бидний нэр хүндэд сөрөг нөлөөтэй юм" хэмээв.
Түүнчлэн ажлын байр бий болгох боломж бүрдүүлж, ХАОАТ, НДШ-ийг нь хамгийн багаар тогтоож, бусад улсын жишигтэй ижил эхний 5 жилийг ч болов чөлөөлөх хэрэгтэй. Гарааны, жижиг дунд бизнес эрхлэгчдийг татвараас 100 хувь чөлөөлж, тодорхой хугацаанд өсөж дэвжих боломж олгох ёстой. Мөн бизнес эрхлэхэд төрөөс зөвшөөрөл авахад олон арван шат дамжлага дамжихын зэрэгцээ тоймгүй их баримт бичиг шаарддаг. Зуу хоног хүлээх шаардлага ч үүсдгийг нэн даруй шийдэх хэрэгтэйг энэ үеэр тодотгосон юм.
Харин МХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хэлэхдээ, "Улсын хэмжээнд 372 зөвшөөрөл олгодгоос 251 тусгай, 121 энгийн зөвшөөрөл юм. Хэдийгээр зөвшөөрлийн тоо багассан мэт боловч үүнтэй холбоотой төлбөр хураамж маш их төвлөрдөг. Үүнийг халж нийтийн болон бизнесийг төлөөлсөн байгууллагад зөвшөөрөл олгох эрхийг нь шилжүүлэх хэрэгтэй" гэлээ.
| Тусгай зөвшөөрөл, татварын гол хуульдаа онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47