Холбооны шүүхийн шүүгч Сумати Муругиа 4.7 сая ринггитийг Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд байршуулахыг Малайзын Засгийн газарт үүрэг болгов.
Захиалгат аллагын хохирогч болсон Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газар хэрэв давж заалдах хүсэлт нь амжилтгүй болбол нэн яаралтай төлж барагдуулах ёстой гэсэн дүгнэлтийг тус улсын шүүхээс гаргажээ.
Лхагва гарагт Малайзын Холбооны шүүхийн шүүгч Сумати Муругиа 4.7 сая ринггит буюу 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд байршуулахыг Малайзын Засгийн газарт үүрэг болгосон байна. Ингэхдээ Засгийн газрын гаргасан давж заалдах гомдлыг тавдугаар сарын 19-нд хэлэлцээд хэрэв хүлээн авахгүй бол дээрх шийдвэр хэрэгжих аж. Түүнчлэн Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөхөөр ажиллаж байсан Абдул Разак Багиндаг мөн адил 4.7 сая ринггит төлөх ёстой гэж үзжээ.
2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт тус улсын Засгийн газар, Абдул Разак Багинда болон тусгай албаны хоёр цагдаад хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт 2022 онд гарч байсан юм. Түүнээс хойш хэрэгт холбогдсон талууд хохирлыг төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр хохирогчийн гэр бүл дахин шүүхэд хандсан аж. 2022 оны шийдвэрт Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдах гомдол гаргаад буй.
Гэрчийн мэдүүлэгт дурдсанаар Ш.Алтантуяа нь Абдул Разактай харилцаатай байсан бөгөөд 2002 онд Малайз улсын Засгийн газар Францын Төрийн өмчит компаниас шумбагч хөлөг худалдан авах хэлэлцээнд орчуулагчаар ажилласан байдаг. Тухайн үед Нажиб Разак Батлан хамгаалахын сайд байсан бол Абдул Разак наймаанд зуучлагчаар оролцсон байна. Тэрхүү наймаа авлигын шинжтэй байсан эсэхийг тогтоох Малайз, Францын хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа аж.
2006 оны аравдугаар сард Ш.Алтантуяаг Куала Лумпурын ойролцоох ойд буудан хөнөөж, цогцсыг нь устгахын тулд тэсрэх бөмбөг ашигласныг цагдаа нар тогтоож байв. Аллагыг үйлдсэн цагдаагийн алба хаагч Азила Хадри, Сирул Азхар нарт Малайзын шүүхээс цаазын ял оноосон.
2019 онд Азила Хадри мэдүүлэг өгөхдөө аллагын захиалагч нь Ерөнхий сайд Нажиб Разак байсныг мэдэгдэж байв. Харин Сирул Азхар нь Австрали руу зугтсан бөгөөд Австрали улсын Засгийн газар т
| Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1,1 сая долларыг нөхөн төлүүлнэ |
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болголоо
2026-01-16 17:32:47
2026-01-16 17:28:33
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51