Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчилна. Айлчлалынхаа үеэр Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, гэрээг баталгаажуулна. Гарын үсгийг БНХАУ-ын Харбин хотод зурна гэх мэдээлэл байна.
Учир нь, БНХАУ-ын Харбин хотноо 2025 оны Азийн өвлийн наадам 2-р сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулах уламжлалын дагуу, тус улс нь хөрш орнуудын нэр хүндтэй улс төрчид, удирдагчдыг уг наадмын нээлт, хаалтын ёслолд оролцохыг урьжээ. Тодруулбал, тус арга хэмжээнд Брунейн Султан Хажи Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулах, Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Тайландын Ерөнхий сайд Паетонтарн Шинаватра, Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ву Вон-шик нар багтсан байна. Харин манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаалтын ёслолд оролцоно.
Энэхүү айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Чян болон бусад удирдагчидтай уулзана. Энэ нь түүний 2022 оны 2-р сар, 2023 оны 6-р сар, 2024 оны 11-р сард хийсэн айлчлалын дараах дөрөв дэх удаагийн айлчлал болох бөгөөд Харбин хотод анх удаагаа зочлох гэж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр Ерөнхий сайдын Хятадын удирдагчидтай хийх уулзалтын гол сэдэв нь хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, аялал жуулчлал, агаарын бохирдол гэх мэт байх болно гэж мэдэгдэв. Уг айлчлалын гол зорилго нь Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэлэлцээр юм. Өнгөрсөн хугацаанд уг хэлэлцээртэй холбоотой асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороогоор орж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт хуулийн дагуу олгосон. Энэ дагуу уг хэлэлцээр, ажлын хэсгийн протколд БНХАУ-ын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга гарын үсэг зурах бол манай талаас Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар гарын үсэг зурах аж.
Энэ талаар Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Хоёр улсын төрийн өмчийн компани хооронд "гурвыг цогцоор нь" буюу хамтдаа зурах гурван гэрээ бий. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудлыг зэрэг явагдана. Хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулагдаж, гарын үсэг зурж баталгаажсаны дараа УИХ-аар уг хэлэлцээрийг соёрхон батлах дэгтэй" гэсэн юм.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Харбин хотод хийх айлчлалынхаа үеэр Ши Жиньпинтэй уулзана |
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14