Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийг өнгөрсөн долоо хоногт үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй дүн гарчээ.
Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумын нутгаар их унасан байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан ч бага, дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэнийг ОБЕГ мэдээлжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Нийт нутгийн 30 гаруй хувьд зуд болох эрсдэлтэй байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33