Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 12, 13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
2025 оны хоёрдугаар сарын 11-ний 20:00 цагаас 2025 оны хоёрдугаар сарын 12-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Ерөө голын хөндийгөөр -33...-38 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул голын хөндийгөөр -27…-32 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -22…-27 градус байна.
Өдөртөө хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, Орхон, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө хүйтний эрч суларч -7…-9 градус хүйтэн байна.
| Улаанбаатарт 6 хэм хүйтэн |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23