Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна.
Үүссэн нөхцөлтэй холбогдуулан нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын давхардсан тоогоор 256 ажилтан албан хаагч, 113 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 47.487 метр.куб суваг шуудуу татаж, 2500 тонн мөсийг гаргаж тээвэрлэх, далан босгох ажлыг хийлээ.
Нийт 110 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлж, 93 айл өрхийн газрыг чөлөөлүүлэх, нүүлгэн шилжүүлэх дүгнэлтийг гаргаж холбогдох арга хэмжээг зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар ГУББГ-аас Чингэлтэй дүүрэгт байрлах Дэнжийн мянгын нэгдүгээр суваг, Дэнжийн мянгын гуравдугаар суваг болон Сонгинохайрхан дүүрэгт байрлах халиа тошин үүссэн байршилд тус тус ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн мянгын нэгдүгээр сувгийн халиа тошингийн нөхцөл байдлын талаар ГУББГ-ын Засвар ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Дээрх байршилд 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ноос эхлэн өдөр бүр халиа тошингоос үүссэн цас, мөсийг цэвэрлэж, зөөж тээвэрлэх, суваг шуудуу гаргах ажлыг ГУББГ-аас хийж гүйцэтгэж байна. Дэнжийн мянгын нэгдүгээр сувгийн хувьд жилийн дөрвөн улиралд урсацтай хоёр булаг ундардаг. Тиймээс жил бүр халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар халиа тошинг авто зам руу халихаас сэргийлж 400-500 метр суваг татаж, сувгийн гарцыг өдөр бүр сэргээн татаж байна” гэлээ.

Мөн халиа тошин халих эрсдэл ихтэй байршлуудад ГУББГ-аас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, тогтмол арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Баян-Уулын гудамжинд 1200 метр суваг татаж, айл өрх рүү хөрсний ус нэвчихээс хамгаалж ажиллаж байна.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Халиа тошин үүссэн байршлуудад нийт 47.4 мянган метр.куб суваг татаж, 2500 тонн мөсийг тээвэрлэлээ |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00