Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс бодит өртөгт нь хүргэх, хэрэглэгчдэд хэрэглээгээ хянах, хэмнэлт хийх сонирхлыг төрүүлэх зорилгоор хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай болгож шинэчилсэн. Мөн өмнө нь мөрдөж байсан цахилгаан өдөр ба шөнийн цагийн хоёр тариф дээр оройн оргил ачааллын цагийн тарифыг шинээр нэвтрүүлсэн. Айл өрх хэрэглэгчид борлуулах цахилгааны тарифыг дараах байдлаар мөрдүүлж байна.

Шинэчлэгдсэн үнэ тарифаар хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтаар гарсан нийт хэрэглээг шатлал бүрд хуваахгүйгээр өдөр, орой, шөнийн хэрэглээний заалтыг үндэслэн нийт хэрэглээнд эзлэх хувийг тооцож, хувь тус бүрийг 150 кВт.ц, 151-300 кВт.ц, 300 кВт.ц-аас дээш гэсэн хэрэглээний шатлалын тарифаар үржүүлэн гаргах аргачлалыг мөрдөж байна.
Жишээ нь:
Гэр хороололд амьдардаг, 380В-ын сүлжээнд холбогдсон, хоёр тарифт тоолууртай, цахилгаан халаагуур хэрэглэдэг айлын сарын нийт хэрэглээ 6,967 кВт.ц гарсан төлбөрийн тооцоолол дээр тайлбарлая.
1. Нийт хэрэглээнд өдөр болон шөнийн хэрэглээний эзлэх хувийг тооцоолно.
Тухайн айлын тоолуурын сарын турших хэрэглээний заалт:
2. Өдөр, шөнийн хэрэглээний сарын нийт хэрэглээнд эзлэх хувь:
3. Тарифын шатлал бүрд ногдох хэрэглээг дээрх хувиар тооцож гаргана.

Хүснэгтээс харж байгаагаар тухайн айлын нийт хэрэглээ болох 6,967 кВт.ц-ийн эхний 300 кВт.ц нь I, II шатлал, үлдсэн 6,667 кВт.ц нь III шатлалын тарифт хамрагдана.
4. I, II, III шатлалд тод ногооноор тэмдэглэсэн хэрэглээний нийт дүн 1500 кВт.ц, бүдэг ногооноор тэмдэглэсэн хэрэглээний дүн 949 кВт.ц ба Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг батлах тухай” 199 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” 749 дүгээр тогтоолын дагуу 1500 кВт.ц хэрэглээ нь 100 хувь, үлдсэн 949 кВт.ц-ийн тариф нь 50 хувиар тус тус хөнгөлөгдөнө.
5. Шатлал бүрд ногдсон хэрэглээг тохирох тарифаар үржүүлж, төлбөрийг тооцоолно.

Хүснэгтээс харж байгаагаар тухайн айлын нийт хэрэглээ болох 6,967 кВт.ц-ийн эхний 300 кВт.ц нь I, II шатлал, үлдсэн 6,667 кВт.ц-ийг нь III шатлалын тарифаар үржүүлж гаргасан нийт дүн 1,579,659.99 төгрөг болсон ба шөнийн цагаар хэрэглэсэн 1,500 кВт.ц цахилгааны тарифийн 346,758 төгрөгийг хөнгөлөөд 1,394,067.99 төгрөгийг төлбөр төлөх тооцоо гарсан байна.
Нийтэлсэн: УБЦТС ТӨХК
| Айл өрхүүдэд цахилгаан борлуулах тариф болон төлбөрийг тооцох аргачлал |
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болголоо
2026-01-16 17:32:47
2026-01-16 17:28:33
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51