Гэр бүлээ угаарын улмаас алдсан хүүгийн гэр бүлд зориулан "Буман хандын төв" өнөөдөр хурал хуржээ. Тус төвөөс "Өнөөдөр Хажид дагинын буулттай өдөр. Гэр бүлээ алдсан хүүд эмгэнэл илэрхийлж, Хажидын хурлаа зориулан хурах гэж байна" гэж мэдээллээ.
Ташрамд дурьдахад, сар бүрийн шинийн арван болон хуучны хорин таванд Дагинасын буулттай өдөр байдаг. Тодруулбаас Буддын дээрээ үгүй Очирт хөлгөний тантрын ёсонд айлдсан Дээд амгалант буюу Хэрүга бурханы лагшны хот мандлын хорин дөрвөн газар, гучин хоёр орон замбуутивд адислагдан оршсон агаад ихэнх орон газрууд нууц оршиж буй боловч зарим газар орнууд тантрын номд илэрхий айлдсан байдаг. Эдгээр орон газрууд орны дагинас болон очирт хөлгөн дор шид бүтээлийг олсон зарим егүзэр, ёгини нугууд хамгаалан тангаргаа сахин оршиж буй хэмээдэг. Сар бүрийн эдгээр хоёр өдөр Дагинасын орноос Хэрүга эх, эцэг, Нууц хураангуй Гүхясамаза эх, эцэг, Ямандага эх, эцэг, Наро Хажид баатар, дагинасын чуулган сэлт тэргүүтэй Очирт хөлгөний лам багш нар, ядам бурхад, баатар, дагинас, номын сахиулсан нугууд бууж ирмүй хэмээдэг ба айл хотол, сүм хийд, дияан бясалгалч нар тус тусын газраа "Цогчид" буюу "Чуулганы хуримын идээ" өргөх хурлыг үндэс уламжлалын дагуу өргөвөөс тангарагтан шавь нарын аль оршсон газарч бас түрвэл үгүй заларч ирмүй. Гэвч "Цогчид" өргөх бодгаль нь хэмжээ төгөлдөр лам багш нараас Очирт хөлгөний авшиг хүртэж, нямба бүтээл үйлдсэн байх хэрэгтэй ба багш шавийн барилдлага тэргүүтнээс аваад тарнийн болон бодь сэтгэл, ангид гарахуйн тангараг санваарт өөр өөрсдийн төвшнөөр оршсон байх шаардлагатай.
Хэрэв тийм бус бодгалиуд бол хурал ном, сургааль увдисыг даган баясаж буяны хотол чуулганыг хурааж болмуй. Очирт хөлгөний ямарваа нарийвчлалыг өөр өөрсдийн лам багш нарын аман зарлигаас эрх авч суралцаж мэдэх хэрэгтэй бөгөөд хэн нэгэн бээр дураар тайлбарлах, мушгин гуйвуулах, амин зуулгатаа ашиглах тэргүүтэн хориотой хэмээн айлддаг хэмэээжээ.
| Зургаан хүнээ угаарт алдсан гэр бүлд зориулан ном хурж байна |
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болголоо
2026-01-16 17:32:47
2026-01-16 17:28:33
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51