Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “Рокс” группийн удирдах зөвлөлийн дарга, MSB банкны ТУЗ-ийн дарга Тран Ан Туан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Тодруулбал, эдгээр мега төслөөс эхний ээлжид нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар метро төслийн нэгдүгээр шатны нээлттэй тендерийг зарласнаас гадна трамвайны нэгдүгээр шугамын трассыг тодорхойлж, ТЭЗҮ-ийг боловсруулж буй. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын дагуу Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарласан. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хорооллыг барих ажлыг эхлүүлээд байгааг онцолсон юм.

Мөн тэрбээр манай хоёр улсын хувьд сүүлийн жилүүдэд улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр харилцаагаа өргөжүүлж байгааг дурдан цаашид Улаанбаатар хоттой илүү нягт хамтран ажиллах боломжтой гэдгийг уламжлав.

Танилцуулгын төгсгөлд БНСВУ-ын “Рокс” группийн удирдах зөвлөлийн дарга, MSB банкны ТУЗ-ийн дарга Тран Ан Туан сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
“Рокс” групп нь хот, аж үйлдвэрийн паркийн хөгжил, менежмент, үл хөдлөх хөрөнгийн түрээс, худалдаа үйлчилгээ, зочид буудал, эрчим хүч, банк санхүүгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Вьетнамын тэргүүлэгч корпорацуудын нэг юм.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| БНСВУ-ын “Рокс” группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23