Хятадын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадмын кёрлинг, шайбтай хоккей, шорт трейкийн төрлийн хэсгийн болон урьдчилсан шатны тэмцээнүүд үргэлжилж байна.
Азийн наадамд анх удаа оролцож буй манай кёрлингчид холимог хосын төрөлд хэсэгтээ Кувейтэд 5:6, Японд 0:19, Тайваньд 4:8, Тайландад 5:10, Хонконгт 2:9-өөр ялагдлаа. Ингэснээр хасагдах шатанд өрсөлдөх боломжгүй болов.
Харин шорт трейкийн төрөлд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 25 тамирчнаас 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минут, 500 метрт 48.136 секундын амжилтаар хагас шигшээд шалгарлаа. Тэгвэл эрэгтэйчүүдээс 1500 метрт Э.Мөнх-Эрдэнэ 2:33.000, Г.Мөнх-Эрдэнэ 2:27.762, М.Борхүү 2:40.852 минут, 500 метрт М.Борхүү 59.092, Г.Мөнх-Эрдэнэ 44.829, Э.Мөнх-Эрдэнэ 44.610 секунд, 1000 метрт Э.Мөнх-Эрдэнэ, 1:50.694, М.Борхүү 1:41.762, Г.Мөнх-Эрдэнэ 1:34.339 минутын амжилт үзүүлсэн байна.
Б.Гэрэлтуяагийн хувьд 1000, 1500 метрийн зайд Азийн өвлийн спортын наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны монгол тамирчин болов. Мөн тус төрөлд уралдсан Э.Мөнх-Эрдэнэ (500 метр), Г.Мөнх-Эрдэнэ (1500 метр) нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
| Б.Гэрэлтуяа хагас шигшээд шалгарч, кёрлингчид анх удаа Азийн наадамд өрсөлдлөө |
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47