Нийслэлийн авто замын ачаалал хэдийнэ гурав дахин нэмэгдэж бид түгжрэлд өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 830 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа бий. Үе, үеийн хотын дарга нар, Засгийн газар авто замын түгжрэлийг бууруулах өчнөөн ажил санаачилж хэрэгжүүлдэг ч төдийлөн үр дүнгээ өгсөн нь үгүй. Тэгвэл түгжрэлийг бууруулж, утааг багасгаж нэг сумаар хоёр туулай буудах зорилго бүхий ажил санаачилсан. Тодруулбал, өнгөрсөн онд НИТХ-ын тогтоолоор хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Энэ хүрээнд 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн импортоор оруулж ирж буй автомашинд улсын дугаар олгохдоо тодорхой шалгуур тавьж олгодог болов.
Өөрөөр хэлбэл, иргэд цахимаар дугаар авах хүсэлтээ явуулж шалгуур хангасан иргэд машиндаа дугаар авах юм. Ингэхдээ И-Монголиа дан системээр нэвтэрч дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлэх юм. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй.
Тухайлбал, Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан автомашин болон зөв хүрдтэй автомашинууд хамгийн өндөр оноог авах юм. Хамгийн өндөр оноотой байгаа тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгох боломжтойг илэрхийлсэн мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт илгээхюм.
Уг журам хэрэгжиж эхэлснээр автозамын түгжрэл болоод утааг тодорхой хэмжээгээр бууруулна гэж тооцоолсон. Гэвч энэхүү шийдвэр нь иргэдэд чирэгдэл учруулахаас гадна дугаарын наймаа цэцэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Учир нь журам хэрэгжиж эхэлснээс хойш фэйсбүүкээр авто машины дугаар авна, зарна гэх зар мэдээлэл хөврөх болов.
Өнөөдрийн байдлаар авто машины дугаар 500,000-2,000,000 хүртэлх төгрөгийн ханштай байгаа юм.
Энэхүү журам хэрэгжиж эхлэхээс өмнө иргэд машиндаа дугаар авахдаа 30 минутыг, дугаар хэвлэлтийн мөнгөнд 30 гаруй мянган төгрөг зарцуулдаг байв. Үүнээс харахад төрийн оролцсон бүхэн энгийн иргэдэд төвөг болж аливааг өмнөхөөс нь улам дордуулж байгааг харж болох юм.
| Автомашины дугаар 2 сая төгрөгийн үнэтэй байна |
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14