БГД-ийн 22-р хороонд 1-р сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан. Тодруулбал, 42 настай эмэгтэй 1, 3 дугаар анги, коллежид сурдаг гурван хүүхэдтэйгээ, хамаатныхаа хоёр хүнтэй зургуулаа нас барсан. Энэ айлаас ганц үлдсэн хүн нь цэргийн алба хааж байсан том хүү нь байжээ. Гэр бүлийнхнээ оршуулахаар цэргээс чөлөөгөөр ирээд байгаа н.Одбаяр хэвлэл мэдээлэлд хандлаа. Засгийн газрын ордны баруун хаалга дээр хэвлэл мэдээллийнхнийг цуглуулсан тэрбээр "Би гэртээ өнгөрсөн сарын 26-нд чөлөөгөөр иртэл надад "Миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн гэж хэлсэн. Би ухаан алдах шахаад гадаа гарч хэсэг суусан. Манайх байнга сайжруулсан түлш түлдэг. Надад маш их харамсалтай байна. Миний амьдрал бүрхэг болчихлоо. Дүү нар маань юу ч мэдэхгүй байж байгаад өөд болчихлоо. Манай ах эгчээс цагдаа нар олон цагаар мэдүүлэг аваад, хэвлэлийнхэнд юу ч хэлж болохгүй гээд гарын үсэг зуруулсан байна лээ. Би одоогоор тийм бичиг баримтад гарын үсэг зураагүй. Хамгийн том дүү маань коллеж төгсөх гэж байсан. Дунд дүү 3-р ангийн, бага дүү 1-р ангийн сурагч байсан юм. Би цэргээс ирээд дүүгийнхээ нэгдүгээр ангийн төгсөлтийн баярыг гоё хийж өгнө гэж байсан. Бусад айлуудад ч ийм хар толбо битгий учраасай. Нүүрс түлээд бид угаартаж үхэж байна. Уушгины хавдар тусаж байна. Биднийг улны амьдралаар амьдруулж байна. Амьдрал улам доройтсоор байна. Амьдрахад бэрх боллоо. Манай ээж үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Надад аав байхгүй. Ээж биднийг хүний дайтай өсгөсөн. Би гэрийнхнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Хуульчдаас тусламж авахад нээлттэй, бэлэн байна. Би яахаа мэдэхгүй байна. Шүүх шинжилгээний хариу гараагүй байна. Би маш их гомдолтой байна, өмгөөлөгч аваагүй. Манай том ахын охин, нөхөр нь намайг ярилцлага өгүүлэхгүй байсан юм. Та нар дөнгөж сая харлаа. Би Сүхбаатар аймагт цэргийн алба хааж байсан. Хамгийн сүүлд 12-р сарын 16-нд ээжтэйгээ утсаар ярьсан. Тэгэхэд "Миний хүү эхнэр авах боллоо доо" гэж байсан" гэлээ.
Хүүд улсаас оршуулгын зардлын нэг удаагийн буцалтгүй тусламжид 5 сая төгрөг өгчээ. Мөн түүнийг өчигдөр /2025.02.05/ цэргээс халагдсан гэх тушаал нь гарсан гэв.
| Гэр бүл нь угаартаж нас барсан цэрэг: Хөөрхөн дүү нар минь юу ч мэдэхгүй өөд болчихлоо, гомдолтой байна |
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
2025-11-08 16:27:18
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
2025-11-08 16:27:18
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14