Европын цомын цуврал тэмцээн Итали болон Босни Герцеговина улсад энэ сарын 8-наас эхэлнэ.
Тус тэмцээнд манай улсаас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх нарын удирдлага дор залуу тамирчид барилдахаар мэдүүлэг өгчээ. Тодруулбал, Италийн Женова хотноо өсвөрийн Европын цомын тэмцээн болно. Харин Босни Герцеговина улсын Сараево хотноо залуучуудын Европын цомын тэмцээн эхлэх юм. Дээрх хоёр тэмцээн нь дэлхийн чансаа болон өсвөр, залуучуудын ДАШТ-ий эрхийн оноо олгохоороо онцлогтой.
Италийн тэмцээнд 15-17 насны тамирчид оролцох ба өнөөдрийн байдлаар 21 улсын 523 залуу жүдоч өрсөлдөх мэдүүлгээ өгчээ. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй зургаан өсвөрийн жүдоч барилдана. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 50 кг-д Т.Төгсхүслэн, 55 кг-д П.Алтанцоож, 60 кг-д Б.Цолмон-Од, Н.Тэгш-Очир, Б.Содмандах, 66 кг-д Н.Эрдэмдалай, Б.Чингүнжав, 73 кг-д Б.Далайцэрэн, Б.Тэмүүлэн, Б.Гэрэлт-Оч, 90 кг-д Л.Хүлэгү, эмэгтэйчүүдийн 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, 52 кг-д Б.Гүндэгмаа, 57 кг-д Б.Цэндбазар, Э.Оюундэлгэр, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д Ш.Ариунмөнх нар зодоглох ажээ.
Тэгвэл Босни Герцеговинд зохион байгуулах тэмцээнд 15-20 насны тамирчид оролцох ба өнөөдрийн байдлаар 23 орны 395 жүдоч өрсөлдөх мэдүүлгээ өглөө. Манай улсаас энэхүү тэмцээнд өнгөрсөн оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Бат-Энэрэл, М.Тэргэлсар нар -60кг жинд хүч үзэх аж.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Залуу жүдочид Европын цомын цуврал тэмцээнд барилдана |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57