Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.02.05/Төв аймгийн Зуунмод сумын нутагт 17 м/с, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 20 м/с, Өмнөговь аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт 21.2 м/с хүртэл цасан шуурга шуурч байна.
Өнөө шөнө /2025.02.05-06/ Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн баруун хэсэг, зүүн аймгийн нутгаар 18-20 м/с, зарим үед секундэд 24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа тул аюулгүй байдлаа хангаж, хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа.
Мөн өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн Тууш замын 4 дэх км-т цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсанаас 12:25 цагийн орчим 6 тээврийн хэрэгсэл холбогдсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, хэргийн газрын үзлэг хийх, хамгаалах зорилгоор 14:15 цагаас 16:20 цагийн хооронд замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, ослын газрын үзлэг хийж, хунгарлаж тогтсон цасыг түрэх, цэвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК гүйцэтгэснээр зорчих хэсгийг хэвийн байдалд оруулж, хөдөлгөөнийг хэвийн болгожээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулах, шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас мөн зөвлөж байна.
| Цасаар шуурч байгаа тул замд гарахгүй байхыг анхаарууллаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57