Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр болж түүнд 2.6 жилийн хорих ял оноосон.
Тэрбээр Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа шүүх хурлаас зургаа хоногийн дараа биеийн байдал нь муудаж Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг /УГТЭ/-т хүргэгдсэн. П.Батчулуун эмч зүрхэндээ долоон стэнд тавиулсан бөгөөд эрүүл мэндэд үүсэж ноцтой хүндрэлээс сэргийлэх шаардалагатай учир эмнэлэгт хэвтүүлсэн гэж эргэлтээр очсон УИХ-ын гишүүд мэдээлж байсан. Тэгвэл хоёр өдрийн өмнө П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болж, зүрхэндээ 8 дахь стэндээ тавиулсан байна. Биеийн байдлын тухайд өмнөх стэндүүд нь дутуу ажиллаж байгаа, зүрхний цохилт хэт цөөн, чихрийн шижингийн байдал ноцтой хүндэрсэн зэрэг оноштойгоор үргэлжлүүлэн эмчлүүлж байна.
| Хорих ангиас эмнэлэгт хүргэгдсэн П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00