Монгол Улсын иргэн ОХУ-ын хилээр хоёр элбэнх гаргах гэж байсныг Эрхүү муж болон Бүгд Найрамдах Буриад улсын албаны байцаагч илрүүлсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.
Тус улсын хуулийн дагуу ямар нэгэн амьтныг 5а маягтын мал эмнэлгийн гэрчилгээ, Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын албаны экспортын зөвшөөрлөөр гаргах ёстой байдаг аж. Улмаар Монгол Улсын иргэнд хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.8-д заасан "Мал, амьтныг тээвэрлэх, жолоодох, нядлах, малын гаралтай бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах, борлуулах мал эмнэлэг, ариун цэврийн дүрэм зөрчсөн" гэж үзжээ. Мөн хоёр элбэнхийг Оросын нутаг дэвсгэрт буцаасан байна.
| ОХУ-ын хилээр хоёр элбэнх гаргахыг завдсан монгол иргэнд хэрэг нээн шалгаж эхэлжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33