Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн нутагт орших стратегийн ач холбогдолтой Гома хотыг эзэлсэн босогчдын бүлэглэлүүдийн холбоо хүмүүнлэгийн шалтгаанаар тус бүс нутагт гал зогсоохоо зарлажээ.
Олон зуун мянган хүн гэр орноосоо дүрвэж буй энэ үед Конгын армитай хийж буй босогчдын тулалдаан мягмар гаргаас түр зогсох төлөвтэй байна.
Конго мөрний холбоо гэж нэрлэгддэг бүлэгт Руандагийн дэмжлэгтэй M23 бүлэглэлийн босогчид багтдаг бөгөөд тэд Өмнөд Киву мужийн нийслэл Букаву хот руу давших явцдаа тус улсын зүүн нутгийн зарим газрыг эзэлсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ. Харин босогчдын бүлэг даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Букавуг эзлэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна. “Бид Букаву болон бусад бүс нутгийг эзлэх бодолгүй гэдгээ тодорхой хэлэх ёстой. Гэсэн хэдий ч бид энгийн иргэд болон өөрсдийн байр суурийг хамгаалах үүрэг амлалтаа дахин нотолж байна” гэж M23 бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Лоуренс Канюка хэлжээ.
Харин Конго улсын Засгийн газар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Конго мөрний холбооны удирдагч Корнейл Нангаа мэдэгдэхдээ, босогчид “Киншаса хүртэл” давшина гэжээ.
НҮБ-ын агентлагуудын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Гома хотод болсон тулааны явцад хамгийн цөөндөө 900 хүн амь үрэгдсэн байна.
Босогчдын M23 бүлэглэл өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд Конго улсын зүүн нутгийн хамгийн том хот, хүмүүнлэгийн ажиллагааны гол төв болох Гома хотыг эзэлсэн юм. НҮБ-ын шинжээчдийн хэлснээр, М23 бүлэглэлийг хөрш зэргэлдээх Руанда улсын 4000 орчим цэрэг дэмжиж байгаа ажээ.
Ийм хурцадмал байдал нь 1996-2003 оны хооронд болсонтой адил бүс нутгийн хэмжээний дайн дахин дэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлжээ. Тухайн үед олон сая хүн өлсгөлөн, халдварт өвчнөөр нас барсан байна.
Конго дахь мөргөлдөөн нь олон арван жилийн турш үргэлжилсэн угсаатны зөрчлөөс үүдэлтэй. M23 нь тус улсын тутси үндэстнийг Руандаг чөлөөлөх Ардчилсан хүчин /FDLR/ зэрэг хуту үндэстний босогчдоос хамгаалж байна гэж мэдэгдэж байгаа юм. 1994 онд 800 мянган тутси болон аядуу үзэлт хутучуудыг хоморголон устгах ажиллагаанд оролцсоныхоо дараа Руандагаас Конго руу дүрвэн гарсан хутучууд FDLR-ийг үүсгэн байгуулсан байна.
Руанда улсын зүгээс FDLR-ийг Конго улсын армид “бүрэн нэгдсэн” гэж мэдэгдэж байгаа боловч Конго үүнийг үгүйсгэж иржээ. Харин Конгогийн зүүн хэсгийн ашигт малтмалаар баялаг бүс нутгийг хяналтандаа авахын тулд M23-ыг ашигласан гэж Конгын тал Руандаг буруутгаж байна.
Конго улсын эрх баригчид удаан үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг олохын тулд яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ хэлэлцээг өмнө нь байгуулсан энхийн хэлэлцээрийн хүрээнд хийх ёстой гэж үзэж байна. Харин Руанда болон босогчдын эвслийн зүгээс Конго улсыг "өмнөх энх тайвны хэлэлцээрийг гацаасан" гэж буруутгаж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Конгын босогчид гал зогсоохоо мэдэгджээ |
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болголоо
2026-01-16 17:32:47
2026-01-16 17:28:33
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51