Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлахыг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар 2025.01.29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын залуучуудын эвсэл цахим өргөдөл гаргалаа.
Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол бол хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, боловсролоос хоцрогдох, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг дэвшилтэт шийдвэр байсан юм. Харамсалтай нь Засгийн газрын дээрх мэдэгдэл нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг илт, ноцтой зөрчсөн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын хүүхдийн зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Удирдлагын баг мэдэгдэл гаргаад байна.
Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангах, хамгаалах бүхий л арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлж, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заажээ. Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30,5, 30.6-д заасны дагуу уг асуудал хамаарах сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд тухайн тогтоолыг хянан үзэж, ёсчлон батлахгүй байхыг хүсье гэжээ.
| Хавар хүүхдээр хурдан морь унуулах шийдвэрийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэллээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57