"Wasabies" хамтлаг Монгол Улсын Соёлын элч болсон талаар тус хамтлагийн продюсер, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранзун мэдээллээ.
Тэрбээр "The Wasabies нь Монгол Улсын “Соёлын элч”-ийн үүрэгт ажлаа хүлээж авлаа. Өөрсдийн дуу хоолой, уран бүтээлээр дамжуулан Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, Монгол Улсын эерэг үлгэр дуурайллын төлөөлөл болох үйлсэд хүчин зүтгэх болно" гэжээ. Тус хамтлагийн хувьд “Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан бөгөөд 2018 онд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан юм.

| "Wasabies" хамтлагийг Монгол Улсын "Соёлын элч"-ээр томилжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33