Иргэн Э, Г нарыг бүлэглэн, бусдын гэрт нэвтэрч, 308.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э, Г нарыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г-гийн ““ ...уушигны хүнд хагалгаанд 2 удаа дараалан орсон … тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Эрүүгийн хуульд зааснаар, “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол ял шийтгэлийг хүндрүүлж, хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ. Түүнчлэн, хуульд заасан тодорхой тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулсан нь энэ тохиолдолд “хүнд” ял биш гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд, шүүгдэгч Г-ийн гомдлоор ялыг өөрчлөх буюу ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ялтан хорих ял эдлэх хугацаандаа эрүүл мэндийн байдлын улмаас ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд хорих ял эдлэх байгууллагад хүсэлтээ гаргах, тухайн байгууллага нь зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой болохыг дурдав.
| Зурагт хулгайлж бусдад ₮300 мянгын хохирол учруулаад нэг жилийн хорих ялаар шийтгүүллээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57