Хөвсгөл нуурын мөсний зузаан нийт уртын дагуу харилцан адилгүй, мөс хэврэг, цөмрөх магадлалтай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид, аялагчдыг хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулсан газруудаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Хөвсгөл нуурын Доод модот булан гэдэг газар Хатгал тосгоноос хойд зүгт 3 км-т Лексус-450 загварын авто машин өнгөрсөн бямба мөсөнд цөмөрсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан нийт 14 алба хаагч 2 авто машинтайгаар аврах ажиллагааг явуулж Улаанбаатар хотоос Ренчинлхүмбэ сумын чиглэлд 3 зорчигчтой хөдөлгөөн үйлдэж байсан автомашины зорчигчийг аюулгүй газар гаргасан байна.
Мөн нуурын баруун эргээс 200 метрийн зайтай, усны гүн нь 1 метр, мөсний зузаантай 10-20 см-т байсан авто машиныг татан гаргасан байна.
Иймээс иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр өөрийн болон бусдын амь, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй алхам хийхгүй баталгаат зам гүүрээр зорчих, шөнө оройн цагаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


| Хөвсгөл нуурын хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байхыг анхаарууллаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57