Чингэлтэй дүүргийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдыг усан бассейны сургалтад хамруулах бэлтгэл ажил үргэлжилж байна.
Сургалт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны бассейнд болно.
Энэ сарын 17-ноос эхлээд дүүргийн сурагчдыг усан спортын сургалтад өдрийн 4 ээлжээр, нэг ээлжинд 25 хүүхдийг хамруулна.
Аюулгүй байдлыг хангах зорилгоор нэмэлтээр ажиллах багш нарын сургалтыг хийнэ.
Мөн эрүүл мэндийн шинжилгээг дүүргийн нэгдсэн эмнэлэгт зохион байгуулна гэж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдэгдлээ.
| Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдыг усан бассейны сургалтад хамруулна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33