Монгол түмний гал голомтыг бадраан, хуримын ёслолын үйл ажиллагаа эрхлэх үндсэн зорилготой Гэрлэх ёслолын ордны захирлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга Үнэнбатын Оюунзулыг томилжээ.
Үнэнбатын Оюунзул нь 2010 онд намын дэргэдэх залуучуудын байгууллагын зохицуулагчаас СДМЭХ-ны генсек, цаашлаад удирдах зөвлөлийн гишүүн, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч хүртэл дэвшсэн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон улс төрийн арвин туршлагатай нэгэн. Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр Монгол Улсын их сургуулийг, Төрийн удирдлагын менежментээр “Рояал академи” Олон улсын их сургуулийг дүүргэсэн. Одоо Дотоод хэргийн Их сургуулийн докторант. Англи, Орос хэлтэй.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г тун чиг чамбай удирдаж, үндсэн чиг үүргийг нь олон нийтэд бүрэн ойлгуулж чадсан түүнийг удирдах арга барил сайтай, чадварлаг удирдагч гэдгийг нь хамтран ажиллагсад болоод эргэн тойрныхон нь үнэлдэг юм билээ. Энэ ч утгаараа энэхүү томилгоог оновчтой болж, хагас зуун жилийн түүхтэй “Гэрлэх ёслолын ордон”-г менежмент сайтай, зөв хүндээ өглөө хэмээн харж байна.
Тэртээ 1976 онд тэргүүн хадагтай А.И.Цэдэнбал Филатовагийн санаачилга дэмжлэгтэйгээр байгуулагдсан Гэрлэх ёслолын ордон өнгөрсөн хугацаанд олон зуун хосын аз жаргал, хайр сэтгэлийг баталж хамгийн нандин мөчийг нь мөнхөлж өгсөн газар. Өв соёл, үнэт уламжлалаа сэргээн, өрх гэрийн бат бэх байдлыг хадгалж нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулах үйлсэд нь амжилт хүсье ээ
| НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Гэрлэх ёслолын ордон”-г удирдахаар боллоо |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57