ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Менингококкт халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 3 настай хүүхэд нас барсан бол Баянгол дүүрэгт сэжигтэй нэг тохиолдол илэрчээ. Шинжилгээний хариуг хүлээж байгаа аж.
ХӨСҮТ-ийн эмч "Халуурсан тууралт гарсан үед яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. "103 дуудаад цаг алдсан" гэх асуудал яригддаг. Гэхдээ менингококкт халдварын тууралт нь онцлогтой. Жирийн хүн хараад ялгаж мэдэхгүй учраас эмнэлэгт хандах нь чухал байна. Сургууль, цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдэд амны хаалт зүүлгэж, гарыг нь сайн угаалга. Гэртээ агаар сэлгэлт сайн хийгээрэй. Менингококкт халдвар нь 10 жилийн циклтэй дэгдэлт явагддаг. Тэр нь 2-3 жил үргэлжлэх хандлагатай байдаг гэж ярьдаг. 2015 онд менингококкт халдварын дэгдэлт гарч байсан. 2025-2027 онд менингококкт халдварын дэгдэлт гарах хандлагатай байгаа" гэв.
| Менингококкт халдварын тууралт нь онцлогтой. Жирийн хүн хараад ялгаж мэдэхгүй учраас яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33