2024 оны шилдэг аяллын гэрэл зурагчин шалгаруулах уралдааны шилдгүүдийн тоонд алсын барааг ширтэж буй охин, ажлын завсарлагааныхаа үеэр хөгжилдөн ярилцаж буй хоёр хятад уурхайчин, Монголын талд цасан дээр хэвтэж буй мануулын зургууд багтжээ. Шилдэг гэрэл зургуудыг нэгтгэн дүгнээд “дэлхий даяар гайхалтай аялал хийж, үзэсгэлэнтэй өнгө төрхийг буулгасан гэрэл зургуудыг авч чаджээ” гэж тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
Уралдааны гол шагналыг хүртсэн Америкийн гэрэл зурагчин Пайпер Маккей хэлэхдээ, энэхүү шагнал нь миний амьдралын зорилго, Африк даяар 20 гаруй жилийн турш хийсэн ажлын маань үр дүн болж байна гэлээ. Шүүгчид 150 гаруй орны гэрэл зурагчдын ирүүлсэн 20 мянга гаруй бүтээлээс шилдгүүдийг тодруулжээ. Мөн тодорхой ангиллуудад ялагчдыг шагнаж урамшуулсан байна.Мексикийн гэрэл зурагчин Марикруз Сайнц де Ажа Папуа Шинэ Гвинейн Вауга овгийн амьдралыг харуулсан зургуудаараа “Нүүр царай, хүмүүс, соёл” төрөлд түрүүлжээ. Харин Их Британийн Женни Сток Куба дахь матруудын хүйтэн, хэрцгий төрхийг харуулсан гэрэл зургуудаараа “Зэрлэг ан амьтан, байгаль ба усан доорх ертөнц” төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Хятадын зурагчин Рэймонд Жаны хувьд Хятадын нүүрсний уурхайн ажилчид болон галт тэрэгний сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудаараа “Оны шилдэг залуу аяллын гэрэл зурагчин” шагналыг хүртсэн бол 12 настай Леонардо Мюррей Намибын цөл дэх манхныг харуулснаараа 14 хүртэлх насны ангилалд тэргүүлжээ. Шалгарсан бүх гэрэл зургийг тэмцээний цахим хуудас болон Их Британийн Оксфорд хотын ойролцоох Банбьюри музей, галерейд гуравдугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 7-ны хооронд зохион байгуулах үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Уг үзэсгэлэнг дараа нь Арабын Нэгдсэн Эмират улс, Хятадын Чанша хотод дэлгэн үзүүлэх ажээ.





ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
| Монголын талд цасан дээр хэвтэж буй мануулын зураг шилдэг гэрэл зургаар шалгарчээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57