Монголын волейбол холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн 29 дэх удаагийн тэмцээн гурван сарын турш үргэлжилж, аваргуудаа тодрууллаа.
Энэ жилийн лигт эрэгтэй долоо, эмэгтэй есөн баг гурван тойрог өрсөлдөж, хагас шигшээ буюу медалийн төлөө дөрвөн баг өрсөлдөхөөр шалгарсан юм. Гурван сарын турш волейболын спорт сонирхогчдыг баярлуулсан лигт эрэгтэйчүүдээс “Хасу Мегастарс”, эмэгтэйчүүдээс “Улаанбаатар Финикс” баг түрүүллээ. “Хасу Мегастарс”-ын 2019 оны лигт анх түрүүлснээс хойш зургаан жилийн дараа дахин алтан медаль хүртэж, лигийн хошой аварга болов. Ингэхдээ дээд лигийн хагас шигшээ болон шигшээ цувралд хожигдолгүй буюу тав дараалан хожиж түрүүлсэн анхны баг боллоо. Тэд өнгөрсөн улиралд хүрэл медалийн эзэн болж байлаа. Харин “Улаанбаатар Финикс” лигт хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд анхны түрүүгээ авсан нь энэ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд “Ховд Ижил Алтай Торгууд” мөнгөн медалиар энгэрээ мялаасан бол лигийн 11 удаагийн аварга “Эрчим” хүрэл медальтан болов. Харин эрэгтэйчүүдээс лигт анх удаа оролцож буй “Төв Миг” мөнгө, “Эс Жи Хокс” хүрэл медаль зүүлээ. “Төв Миг” багийг ахалсан М.Цэрэнбаатар сүүлийн таван улиралд дөрөв дэх удаагаа финалдаж, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн онцгой амжилтын эзэн болов.
29 дэх удаагийн лигийн шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг давуулагч: Л.Хосбаяр /Хөвсгөл Эрчим/, Б.Анхбаяр /Төв Миг/
Шилдэг хаагч: П.Энххүслэн /УБ Финикс/, О.Чойжилсүрэн /Эс Жи Хокс/
Шилдэг хамгаалагч: М.Сансармаа /Улаанбаатар Финикс/, З.Буянжаргал /Хасу Мегастарс/
Шилдэг холбогч: Ц.Цэдэннамбар /Улаанбаатар Финикс/, Г.Төрмандах /Хасу Мегастарс/
Шилдэг довтлогч: Г.Цэнд-Аюуш /Төв Миг/ , Жастису Яауч /Ховд Ижил Алтай Торгууд/
Үнэ цэнтэй тоглогч: Б.Баярсайхан /Хасу Мегастарс/, Ж.Баянжаргал /Улаанбаатар Финикс/
Шилдэг легионер: Евгени Склиаренко /Хасу Мегастарс/, Мануэла Сиерра Посада /Улаанбаатар Финикс/
Шилдэг дасгалжуулагч: И Сун Кюу /Хасу Мегастарс/, Б.Мөнгөнхуяг /Улаанбаатар Финикс/
Шилдэг шүүгч: Ц.Алтан-Өлзий
Монгол волейболын холбоо дээд лигийн тэмцээнийг 1995-2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан. Харин энэ мөчөөс хойш зургаан жил завсарласны эцэст 2019 онд эргэн ирсэн юм.







Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| 29 дэх удаагийн лигийн аваргаар “Хасу Мегастарс”, Улаанбаатар Финикс баг тодорлоо |
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв
2026-01-17 12:40:25
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
2026-01-17 10:28:09
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болголоо
2026-01-16 17:32:47
2026-01-16 17:28:33
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51