БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөнө.
Тус улс Азийн өвлийн спортын наадмыг гурав дахь удаагаа хүлээн авч буй бөгөөд манай улсын баг тамирчид энэхүү наадамд тасралтгүй оролцож байна. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохиогддог тивийн өвлийн спортын наадам анх 1986 онд Японы Саппоро хотод болсон бол үүнээс хойш Японд дөрөв, БНСУ-д нэг, Казахстанд нэг удаа хүлээн авсан бол БНХАУ-д гурав дахь удаагаа энэхүү наадмыг зохион байгуулах гэж байна.
Монгол улсаас энэ удаагийн наадамд дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор 35 тамирчин оролцох болсон нь түүхэндээ хамгийн олон бүрэлдэхүүн болов. Монголын баг тамирчид “Саппоро-1990” Азийн өвлийн спортын наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрлөөр анхны хүрэл медалийг хүртэж байсан бол дараа нь “Чанчүн-2007” наадамд уулын цанын чөлөөт гулгалтаар хүрэл медаль, “Астана, Алматы-2011” наадмаас бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанын зүг чиг олох уралдаан (ski orienteering)-ы төрлөөр дөрвөн хүрэл медаль хүртсэн. Монголын баг тамирчид Азийн өвлийн спортын наадмаас нэг мөнгө, зургаан хүрэл буюу нийт долоон медаль хүртжээ.
“ХАРБИН-2025” АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН НААДАМД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН ТАМИРЧИД:
Б.Төгөлдөр
М.Борхүү
Г.Мөнх-Эрдэнэ
Э.Мөнх-Эрдэнэ
Б.Гэрэлтуяа
О.Мишээл
Г.Марал-Эрдэнэ
Б.Баяр
Г.Энхзаяа
Ц.Тэмүүлэн
А.Ариунбат
О.Өсөх-ирээдүй
Х.Халиун
Э.Тэмүүлэн
А.Итгэл
А.Сондорбаяр
М.Инжин
М.Нандинцэцэг
Б.Ачбадрах
О.Золбаяр
Д.Мөнхгэрэл
А.Хүслэн
Ц.Золбаяр
А.Энхтуул
Б.Номин-Эрдэнэ
Э.Ариунтунгалаг
Т.Ариунболд
М.Должинсүрэн
Ж.Гантулга
Д.Энхчимэг
Х.Эрдэнэтунгалаг
Б.Анхболд
Э.Энхсайхан
Х.Сумъяа
О.Гантулга
| “Харбин-2025” азийн наадамд Монголын 35 тамирчин өрсөлдөнө |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57