Монгол Улсад оршин суудаг Японы улсын иргэн Томоко Ибүкүро өөрийн цахим хуудаст "Энэ жилийн наадмаар эзэн хаан Монголд морилох болсон байна" хэмээн бичжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Манай талаас Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухитог албан ёсоор урьсан. Манайд айлчлах эсэх нь Эзэн хаан Нарухитогийн тааллаар шийдэгдэх асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааныг сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцох үеэрээ Эзэн Хаан Нарухито болон Эрхэм Дээд Хатан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж байсан" гэлээ.
Үүнээс хойш Гадаад харилцааны яамнаас тус айлчлалыг зохион байгуулах ажлыг эхлүүлж, 2025 оны Үндэсний их баяр наадмаар Монгол Улсад хүрэлцэн ирэх урилгыг албан ёсоор хүргүүлээд байгаа аж.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой 2022 онд тохиосон бөгөөд хоёр улсын Засгийн газар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, соёл, урлагийн 100 гаруй арга хэмжээг хамтран зохион байгуулсан юм. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нь 2007 онд Угсаа залгамжлах Хунтайжийн хувиар Монгол Улсад айлчилж байсан юм. Тэрбээр тус онд айлчлах үеэрээ Монгол Хаадын эртний өлгий нутаг болох Хархоринд зочилсон болон Монгол Улсын филармонийн уран бүтээлчидтэй хамтран К.Сен Саны “Хун”аялгууг хийл хөгжмөөр тоглож байжээ.
| Манай талаас Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухитог Үндэсний их баяр наадмаар Монгол Улсад айлчлахыг урьжээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57