Америкийн “Boom Supersonic” компани дуунаас хурдан нисэх онгоцоор нислэг үйлдэж туршсан нь дуунаас хурдан аяллын хувьд түүхэн үйл явдал боллоо.
Дэлхийн хамгийн хурдан нисэх онгоцыг зохион бүтээх зорилт тавиад буй тус компанийн онгоц Калифорни муж улсын Мохаве цөлд хийсэн туршилтын нислэгийн явцад дууны саадыг анх удаа давжээ.
XB-1 загварын нисэх онгоцны нислэг нь тус компанийн бие даан зохион бүтээсэн тийрэлтэт онгоц дууны саадыг давж хурдалсан анхны тохиолдол болж байна. 2024 оны гуравдугаар сард анх хөөрснөөсөө хойш 12 удаа амжилттай нислэг хийсэн XB-1 нисэх онгоц бол “Boom” компанийн дуунаас хурдан арилжааны онгоц болох “Overture”-ийн эхлэл юм.
XB-1 нь хамгийн сүүлд Мохавегийн Агаар, сансрын боомтоос хөөрөхдөө 1947 онд домогт нисгэгч Чак Йегер анх удаа дууны саадыг эвдэж байсан түүхэн агаарын орон зайд оржээ.
“Boom”-ын ахлах туршин нисгэгч Тристан Бранденбургийн жолоодсон уг онгоц туршилтын нислэг эхэлснээс хойш 12 минутын дараа 10 мянга гаруй м-ийн өндөрт 1.122 Мах /1207 км/цаг/ хурдалсан нь дууны хурднаас 10 орчим хувиар давжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57