Өчигдөр /2025.01.29/ цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан жолоочийн бичлэг цахим сүлжээнд тарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тодруулбал, ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Мөргүүлсэн алба хаагч Тээврийн цагдаагийн албанаас батлагдсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн Тасганы овоо орчимд 16:50 цагт үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Энэ үеэр Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл цагаан шугам давж эргэсэн. Улмаар цагдаагийн алба хаагч очиж шаардлага тавьсан. Тээврийн хэрэгслийн жолооч Г нь шаардлагыг үл биелүүлэн, цагдааг мөргөөд тухайн газраас зугтсан нь тогтоогдсон. Жолоочийг эрэн сурвалжлах ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн 14 хороонд байрлах зочид буудалд байхад нь олж тогтоосон. Ингээд согтуурлын зэрэг хэмжигч багажаар үлээлгэхэд 2.96 хувийн согтолттой нь илэрсэн. Тээврийг хэрэгслийг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дарь-Эх орчимд байрлах орон сууцны хорооллын дунд үлдээсэн байсныг илрүүлж, саатуулах хашаанд байрлуулсан.
Мөргүүлсэн алба хаагчийн хувьд эмнэлгийн тусламж авсан бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж буй учраас ямар хариуцлага тооцохыг урьдчилан хэлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн 23.1 буюу Хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн гэсэн зүйлийн дагуу шалгаж байна" гэлээ.
| Шаардлага тавьсан цагдааг мөргөөд зугтсан жолоочийг зочид буудлаас, машиныг нь Дарь-Эхээс олжээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57