Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд озэки Хошорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлсэн юм.
Улмаар Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, есөн гишүүн санал нэгтэйгээр дэмжиж, Хошорюүд С.Бямбасүрэнд ёкозүна цол олгохоор шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Хошорюү С.Бямбасүрэнг өнөөдөр албан ёсоор мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болсоныг зарлаж, ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа. Ийнхүү Монголоос сүмогийн зургаа дахь их аварга төрж байна. Түүний ёкозүнагийн ёслолд Хотын дарга асан Д.Сумъяабазар, аав Д.Сугаррагчаа, ээж Р.Нармандах, ах Д.Сэржбүдээ нар оролцож байгаа аж.
| Хошорюү С.Бямбасүрэнгийн ёкозүнагийн ёслолд түүний аав, ээж болон авга ах болох Хотын дарга асан Д.Сумъяабазар нар оролцож байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33